Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани IPHONE 14 болон Watch Ultra-г танилцууллаа

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 28 секунд
SAIN

Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны есдүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01.00 цагаас виртуал хэлбэрээр танилцууллаа. Тус арга хэмжээний үеэр Аpple компани хиймэл дагуулын холболттой, автомашины осол илрүүлэгч технологи бүхий Iphone 14 гар утас болон экстрим спортын үед ашиглах боломжтой Watch Ultra-г танилцууллаа.

Тус компани нь нээлтийн үеэр шинэ гар утасны 4 хувилбарыг гарган танилцуулжээ.

iPhone 14 утас нь iPhone 14 болон iPhone 14 Plus гэсэн загвараар гаргаж байгаа бөгөөд Mini загварын борлуулалт муу байсан учир дахин гаргахгүй гэдгээ мэдэгджээ. Тус утас нь хиймэл дагуулаар дамжуулан яаралтай тусламжийн дуудлага илгээх чадвартай. Энэхүү хиймэл дагуулын төхөөрөмжийг бүрэн төгс байрлуулахын тулд Apple компани олон жилийг зарцуулжээ.

iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max

BBC

iPhone 14 Pro болон 14 Pro Max цоо шинэ загвар өнгө төрхтэйгөөр танилцуулагджээ. Ухаалаг утасны хамгийн хурдан чип болох A16 Bionic чипээр тоноглогдсон уг утасны дэлгэцийн хувьд цоо шинэ Promotion функцтэй Super Retina XDR дэлгэцтэй бөгөөд хамгийн анхны Always-On дэлгэцтэй эргэн иржээ.

Уг утасны үндсэн камер нь 48МP бөгөөд өмнөх хувилбараасаа 65 хувиар илүү том мэдрэгчтэй болжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн iOS-н тусламжтайгаар хийж байсан үйлдлээ зогсоолгүй өөр нэгэн үйлдлийг давхар хийх боломжийг Dynamic Island танд олгож байна. Камерын үзүүлэлтийн хувьд Main camera-2X, Wide camera-3X, Telephoto camera-2X, TrueDepth camera-2x тус тус сайжирчээ.

iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max цоо шинэ мэргэжлийн түвшний камерын системийг танилцууллаа. Дөрөвлөсөн пикселийн мэдрэгчийг тусгайлан бүтээсэн машин сурах технологийн шинэ загварыг ашиглан ProRAW зургийг 48MP-ээр урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар буулгаж, ухаалаг утасны мэргэжлийн камерын түвшинд шинэ хувьсал гаргалаа. Мөн Action mode буюу дүрс тогтворжуулагчаар ямар ч нөхцөлд илүү өндөр чанартай дүрс бичлэг авах боломжтой боллоо.

Phone 14-ийн бүх цуврал нь хамгийн чухал үед яаралтай тусламж үзүүлэх боломжтой аюулгүй байдлын шинэ боломжуудыг танилцуулсан. 256Gs хүртэлх G-хүчний хэмжилтийг илрүүлэх чадвартай хоёр цөмт хурдатгал хэмжигч, шинэ өндөр динамик хүрээний гироскоптой юм. Ингэснээр iPhone дээрх осол илрүүлэх төхөөрөмж нь автомашины ноцтой ослыг илрүүлж, хэрэглэгч ухаангүй болсон үед яаралтай тусламжийн үйлчилгээ рүү автоматаар залгах боломжтой болсон. Мөн сүлжээ хязгаарлагдмал газар сансрын хиймэл дагуул ашиглан яаралтай тусламж дуудах боломжтой Emergency SOS-р тоноглогдсон байна.

Apple Watch Series 8

BBC

Уг “Far Out” нэртэй арга хэмжээний хамгийн эхний бүтээгдэхүүн Apple Watch Series 8 байсан бөгөөд өмнөх загваруудаас илүү бат бөх дизайнтайгаар танилцуулагдлаа. Энэ удаад Apple Watch Series 8 нь гэнэтийн осол илрүүлэлт, олон улсын роуминг, мөн эмэгтэйчүүдийн сарын мөчлөгийг мөшгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Ус, тоосны хамгаалалт, хагарлын эсэргүүцлүүд нь сайжирсан бөгөөд, low power mode-тэй болсон нь 36 цагийн турш цэнэгээ барих боломжийг олгож байгаа юм. Apple Watch Series 8 нь 100% дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийгдсэн ба Midnight, Starlight, Silver, Red гэсэн 4 өнгөний сонголт, H Diagonal, Gourmette Metal гэх 2 шинэ төрлийн оосортойгоор танилцуулагдлаа.

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн хүлээлт өндөртэй байсан бүтээгдэхүүн бол iPhone 14 байсан . Шинэ загварын хувьд 6.1 инчийн iPhone 14 болон 6.7 инчийн iPhone 14 Plus гэсэн хоёр хувилбарыг эхэлж танилцуулсан бөгөөд 1200 нитсийн OLED дэлгэцтэй, 2,000,000:1 контраст харьцаатай, Мidnight, Starlight, Цэнхэр, Нил ягаан, Улаан гэсэн өнгөний сонголтуудтайгаар танилцуулагдлаа. Камерын үзүүлэлтийн хувьд үндсэн камер-12MP үзүүлэлттэй илүү том мэдрэгчтэй болсон ба харанхуйд 49%-р илүү өнгөлөг чанартай зураг авах боломжтой болсон байна. Мөн бичлэгийн чичиргээ бууруулагч шинэ тохиргоо нэвтрүүлсэн нь гайхалтай байлаа. Энэ жилийн Apple эвентийн хамгийн онцлох инновац байсан Emergency SOS нь дээрх 2 загварт хоёуланд нь байх бөгөөд энэ нь сүлжээ хязгаарлагдмал газар сансрын хиймэл дагуул ашиглан яаралтай тусламж дуудах функц юм.

Эх сурвалж: BBC, SAIN Electronics

Автомашингүй өдрийг энэ сарын 25-ны өдөр тэмдэглэхээр төлөвлөж байна
Автомашингүй өдрийг энэ сарын 25-ны өдөр тэмдэглэхээр төлөвлөж байна
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.