Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашингүй өдрийг энэ сарын 25-ны өдөр тэмдэглэхээр төлөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Дэлхийн “Автомашингүй өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны есдүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлсэн бөгөөд тэрбээр,

"Улаанбаатар хот 2009 оноос хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж тэмдэглэж ирсэн.

Энэхүү арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах юм.

Иймд их хотын иргэд та бүхэн нэг өдрийг автомашинаас татгалзаж, гэр бүлийн хүрээнд эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэн, урлаг, соёл, спортын олон талт арга хэмжээнд хамрагдан идэвхитэй өнгөрүүлэхийг хүсье" гэжээ.

ШУУД: Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч тохижуулахаар болжээ
ШУУД: Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч тохижуулахаар болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд