Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг-Монголын найрамдлын ЕБС-ын барилга ирэх жилийн хичээлийн жилд ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг болон бусад албаны төлөөлөл байлцлаа.

Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байгуулах юм. Тус хороонд төрийн өмчийн нэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор 1200 хүүхдийг хүлээн авах юм. Сургууль нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдох бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдана.

Шав тавих ёслолын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНЭУ-ын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн 2015 онд хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан нь өнөөдөр ажил хэрэг болж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү сургуулийг мэдээлэл, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль болгохоор төлөвлөж байна. Энэтхэг улсаас ирж ажиллах багш, албан хаагчдын байрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ уламжилж, 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн шинэ барилга ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ дурдлаа.

МСНЭ: Ж.Соронзон сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан асуудалд байр сууриа илэрхийлнэ
МСНЭ: Ж.Соронзон сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан асуудалд байр сууриа илэрхийлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.