Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Ууганбаяр: Иргэд, ААН-ууд нэгдээд халаалтаа авах хүсэлтээ гаргаж, гэрээ хийвэл халаалтыг нь өгөх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 4 секунд
М.Ууганбаяр

Аж ахуйн нэгж болон айл өрхийн халаалтыг жил бүрийн тавдугаар сарын 15-нд хааж, есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нд нээдэг. Энэхүү тогтсон хугацаа нь цаг агаарын тогтворгүй байгаа үед бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийн дунд ханиад томууны өвчлөл нэмэгдэж байна хэмээн шүүмжилж байгаа. Уг асуудлын хүрээнд халаалтыг нээж, хаах тогтсон хугацааг өөрчлөх боломжтой эсэх, өвлийн бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байгааг "Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК"-ны шуурхай албаны дарга М.Ууганбаяраас тодрууллаа.

-Улирал солигдож байгаатай холбогдуулан танай байгууллагын зүгээс ААН болон орон сууцны халаалттай холбоотой ямар бэлтгэл ажил хийж байна вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын 15-нд халаалт зогсох үед бид шугам сүлжээний зуны засварын ажлыг эхлүүлдэг. Нийслэлийн захирагчийн ажлын алба болон, Эрчим хүчний яамаар зогсолтуудын графикийг батлуулан ажлаа үргэлжлүүлдэг. Төлөвлөсөн 9 зогсолт наймдугаар сарын 15-нд дууссан ч зарим газруудад тодорхой шалтгааны улмаас дахин зогсолтыг хийж байна.

-Иргэд цаг агаарын тогтворгүй байдлаас болж халаалтаа эрт авмаар байна. Халаалт ирэх гэсээр байтал бага насны хүүхэд болон өндөр настнуудын дунд ханиад томууны өвчлөл нэмэгдэж байна гэж ихээхэн шүүмжилж байна. Үүнд зохицуулалт хийх боломжтой юу?

-Монгол Улс төвлөрсөн дулаан хангамжид суурилсан барилгад буюу угсармал орон сууцтай хот шүү дээ. Есдүгээр сарын 15-нд нийт 6070 барилга дулаанд холбогдоно. Тогтсон цагаас өмнө дулааны эрчим хүч авахыг хүсвэл гэрээгээр зохицуулагддаг. Мөн халаалт эхлэх ба зогсох хугацааг эрчим хүчний сайдын тушаалаар шийдвэрлэгддэг. Энэхүү халаалт эхлэх, зогсох хугацаа нь сүүлийн 50 жилийн дунджаар тогтоосон цаг агаарт суурилан хэрэгжиж байна. Монгол Улсын зарим бүс нутаг буюу говийн нутгаар дулаан байдагтай холбогдуулан аравдугаар сарын 01-нд халаалтыг өгөх гэх мэт зохицуулалттай.

"Гэрээ хийсэн нөхцөлд халаалтыг зуны турш 100 хувь өгөх боломжтой"

-Танай байгууллагад иргэдийн зүгээс халаалтын тогтсон хугацааг өөрчлөх гомдол хэр их ирдэг вэ?

-Нийм хэрэглэгчдийн 98 хувь нь эрчим хүчний тоолууртай холбогдсон байдаг. Тиймээс аж ахуйн гэрээгээрээ зохицуулагддаг. Гэрээ хийсэн нөхцөлд зуны турш халаалтыг 100 хувь өгөх боломж бүрдэнэ. Мөн хүсэлт гаргасан хороодод хамгийн багадаа 5 болон 15 хоногийн турш халаалтыг өгөх боломжтой.

-Тавдугаар сарын 15-наас 9 удаагийн зогсолт хийж засварын ажил хийсэн гэж байна шүү дээ. Эдгээр ажил бүрэн дууссан уу?

-Хамгийн сүүлийн засвар наймдугаар сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байсан. Эдгээр есөн ажлаас Саппорогийн урд талын аюулгүйн тойрог болон ТЭЦ-3-ын урд байрлах шугамыг солих ажил дээр хил гаалийн асуудлаас болоод засварын явц саатсан байна. Уг ажил есдүгээр сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа

Ташрамд дурдахад, Есдүгээр сарын 15-нд нийт хэрэглээний 60 хувь нь дулаанаар хангагддаг. Үлдсэн 40 хувь нь буюу ААН-үүд аравдугаар сарын 1-нд дулааны эрчим хүчээр хангагдана. Цар тахалтай холбоотойгоор УБДС ТӨХК-ийн гэрээ цахимаар хийгдэж байгаа аж.

Сураггүй болсон эмэгтэйг эзэнгүй айлын хашаанаас 4 хоногийн дараа эсэн мэнд олжээ
Сураггүй болсон эмэгтэйг эзэнгүй айлын хашаанаас 4 хоногийн дараа эсэн мэнд олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.