Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурван сайд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд албан ёсоор томилогдсон. Гэхдээ энэ гурван сайдын тухайд, хаиуцах яамгүй буюу ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна. Сайд гэдэг албан тушаалыг шагнал хэлбэрээр өгч байгаа зүйл биш. Ерөнхий сайдын хувьд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс салбар яамдын дунд хаягдаад байгаа бодлогын асуудлуудыг чиглэл хариуцсан сайд гаргаж ирсэнээр хэрэгжилтийг нь хангах боломжтой гэж үзсэн" гэв.
Д.Амарбаясгалан: Сайдын албан тушаал ШАГНАЛ биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.