Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Би ажлын өрөөгөө О.Цогтгэрэлд суллаж өгөх шаардлагагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн даргын өрөөгөө О.Цогтгэрэлд өгөхгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр "УИХ-ын гишүүний албан өрөө халдашгүй байх ёстой. Эхнээсээ л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд албан тушаал, сандал ширээгээр наймаалцаж Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан зургаан нөхөр байгаа. Ардчилсан намаас шийдвэр гаргаж намаасаа хассан талаар эрх бүхий хүмүүс нь мэдэгдсэн. Нөгөө талаас мини ирцэнд орчихсн картыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар сугалсан. Халдсан. Би үүнийг Халдашгүй байдлын дэд хороонд хандана. Хууль хяналтын байгууллагад хандана. Хоёул гурвуулаа орж ирчихсэн миний халдашгүй байдалд халдаж байна. Би ажлын өрөөгөө О.Цогтгэрэлд өгөх шаардлагагүй. Намын дүрмийг зөрчсөн бол тухайн нам нь хуулийн дагуу арга хэмжээ авдаг. УИХ-ын гишүүд бол адилхан эрхтэй" гэв.

Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид мэдэгдэл гаргажээ
Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид мэдэгдэл гаргажээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.