"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэн Т.Ганболд эхнэр Х.Янжингаажид болон дөрвөн хүүхдээсээ салах шуугиан нэлээдгүй дэгдсэн. Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид ахин мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, "Тордайн Ганболд хоёр шатны шүүх дээр ялагдсан ч "Би гэр бүл байгаагүй" гэсээр ичихгүй Дээд шүүхэд давж заалдахаар болжээ. Үүнтэй зэрэгцэн миний Gaajid KH гэх фэйсбүүк хаягийг өнгөрсөн бямба гараг буюу 2022.08.27-нд хакердуулж, хаалгасан байна.
Энэ нь нялх хүүхдээ тэврэн түрээсийн байраар яваа намайг цагдаа, шүүх, улсын бүртгэлийн байгууллагад шургалсан он удаан жил Т.Ганболдоос мөнгө авч бохир зүйлсийг нь хийдэг хүмүүсийн үнэн мөнийг хэлэхээс хаах гэсэн оролдолго гэж харж байна.
Т.Ганболдоос өөр хэн миний фэйсбүүкийг тоож хакердаж хаахав. Шударга шүүх, мэргэн олны хяналтаас их л айж байгаа юм байна.
Чи намайг алуулчихдаггүй л юм бол би хүүхдүүдээ өөр дээрээ автлаа дуугарсаар байх болно Т.Ганболд оо" гэжээ.
МЭДЭГДЭЛ!!! pic.twitter.com/MQl4U4nHgG
— Gaajid (@gaajid) August 30, 2022