Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 200 га талбайг цэвэрлэсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн 38, 29 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчим, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийн зэрлэг ургамлыг тус тус цэвэрлэжээ.
Мөн аймаг нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран уг ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулах бөгөөд тус ажилд идэвхтэй оролцож байна.
Тухайлбал Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар харьяа аймгийн Хот тохижилт, үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж.