Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Гадна хэсэгт ажиллаж байгаад оргосон хоригдлыг эрэн сурвалжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь .... дугаар ангид хоригдож байсан хоригдол оргон зугтаасан байна. Иймд тус хоригдлыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.

Энэ талаар ШШГЕГ-ын Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн хэлтсээс тодрууллаа.

Хоригдол оргосон талаар мэдээлэл тавигдаад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар нээлттэй, хаалттай ангиас хоригдол Б оргосон нь үнэн. Одоогоор эрэн сурвалжилах ажиллагаа явагдаж байна.

-Ямар гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан бэ?

-Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 4 жил, 9 сар, 7 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн байсан. Хоригдлыг олж баривчилсны дараа оргосон шалтгаан нөхцлийг тогтоож, ажилдаа хайхрамжгүй хандсан алба хаагчдад хариуцлага тооцож, эргэж мэдээлнэ. Эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Энэ сарын эхээр мөн хоёр хоригдол оргосон. Тэднийг олсон уу?

-Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.

Сануулахад, өчигдөр мөн энэ сарын эхээр оргосон хоёр оргодол гадна хэсэгт ажиллаж байгаад ийнхүү оргосон байна.

“Хархорин” зах “Саруул” төвд килограмм мах 6800-7300 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна
“Хархорин” зах “Саруул” төвд килограмм мах 6800-7300 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй