Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг иргэнээс Ковид-19 халдварын эсрэг бие илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд


ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаар ээлжит мэдэгдэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ковид-19 халдварын тархалт, шинэ тохиолдлуудын талаар мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг иргэнээс коронавирусийн эсрэг бие илэрлээ. Тэгэхээр энэ хүн өвдөөд эдгэрсэн гэсэн хүн. Энэ хүний ойрын хавьтал 15 хүнийг илрүүлэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Франкфуртын онгоцоор явах гэж байсан иргэн 50 гаруй хоногийн өмнө Бельги улсаас ирсэн. Тухайн үед тус улсад халдвар голомтлон гараагүй байсан.
Халдвар дотроо тархлаа гэсэн мэдээлэл өчигдөр орой нийгмийн сүлжээгээр тархаж, ард иргэдийн тайван байдлыг алдууллаа. Шөнийн нойр муу, сэтгэл санаа тавгүйтэх нь дархлаа муудахад хүргэдэг. Франкфурт руу нисэх гэж байсан хэд хэдэн иргэн шинжилгээ өгсөн. Түргэвчилсэн шинжилгээгээр нэг иргэн коронавирус илэрлээ. Нарийвчлан тодруулахаар PCR шинжилгээ хийхэд энэ иргэнээс коронавирусийн эсрэг бие илэрлээ. Энэ иргэнийг Франкфуртын онгоцоор явуулаагүй, ХӨСҮТ-д хэвтүүлэн хянаж байна гэлээ. 

Ковид-19 халдварын дахин нэг тохиолдол илэрлээ
Ковид-19 халдварын дахин нэг тохиолдол илэрлээ
 
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.