Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 халдварын дахин нэг тохиолдол илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд


ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаар ээлжит мэдэгдэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ковид-19 халдварын тархалт, шинэ тохиолдлуудын талаар мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  4-р сарын 30-ны өдөр Сөүлээс ирсэн 281 хүнээс Ковид-19 халдварын нэг тохиолдол илэрсэн. ХӨСҮТ, Дархан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжилгээ хийсэн. 

Өчигдөр буруу ташаа мэдээлэл өгч байгаа хүмүүсийг олж илрүүлэх хэрэгтэй. Бид 11.00 цагаас баталгаатай мэдээллийг өдий хүртэл амралтгүй хүргэж байна. Коронавирусийн эсрэг бие үүссэн. Үүнийг энгийнээр тайлбарлавал вирус одоо байхгүй буюу эсрэг биеэ үлдээгээд явчихдаг юм.  

Ойрын 15 хүний шинжилгээг маш шуурхай хийхэд сөрөг гарсан. Бельгиэс ирээд 50 гаруй хоносон. Энэ бол шинж тэмдэг илрэх хугацаа юм. Тайван байцгаа, та бүхэн маргаашийн амралтын өдрүүдээ тайван өнгөрөөгөөрэй. 

Франц иргэнийг би өөрөө биечлэн өглөө гаргаж өглөө. Тэрээр ХӨСҮТ-ийн эмч нар, бүх ажилтнуудад талархсанаа илэрхийлсэн. Монгол орон намайг аварлаа. Хэрэв би Францад байсан бол байдал ямар байхыг мэдэхгүй байна. Та бүхний ачаар эрүүл боллоо. Би Монгол Улсынхаа баталгаатай байдлыг илтгэхийн тулд маскаа тайлж тэврэлдэн, бээлийгүй гар барьцгаалаа гэв.

Б.Янжмаа: 119 дугаарт гадаадаас 130 иргэн хандаж, зөвлөгөө авсан
Б.Янжмаа: 119 дугаарт гадаадаас 130 иргэн хандаж, зөвлөгөө авсан
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.