Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пак Жин: Монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр орны нислэгийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр /2022.08.29/ уг айлчлал өндөрлөж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сайд Б.Батцэцэг,

"Өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны төлвийг хэлэлцлээ. Энэ ондоо багтаан ээлжит уулзалтуудыг зохион байгуулна. "Монгол Улсын алсын хараа 2050" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн шинэ нисэх онгоц буюу Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн тэрбум мод төслийн хүрээнд 45 га талбайд мод тарихаар боллоо. Монгол Солонгосын иргэдийг солилцох ажлын хүрээнд хамтран ажиллана. Тус улсад амьдарч буй манай улсын иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхээ дэмжсэн.

Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана. Цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй байна гэдэгт итгэл төгс байна" гэв.

Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин "Монгол Улсын ГХ-ын сайд Б.Батцэцэгийн урилгаар найман жилийн дараа ирлээ. Биднийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа. Гол үр дүнгийн талаар танилцуулбал,

-Монгол Солонгосын хоорондын стратегийн харилцааг гүнзгийрүүлнэ. Үүний тулд, төрийн түшээд болон ЗГ-ын харилцааг харилцан идэвхжүүлэхээр боллоо. Юуны өмнө энэ онд багтаан хоёр орны стратегийн түвшний уулзалтын анхдугаар уулзалтыг зохион байгуулна.

Хоёр орон бүс нутгийн төлөө хамтран алхах болно. Солонгосын зүгээс Монгол Улсыг Зүүн Азийн уулзалтад оролцоход дэмжиж ажиллана. Монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр орны нислэгийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Мөн сайд Б.Батцэцэг таныг солонгын орон Солонгос Улсад тавтай морилохыг урьж байна" гэлээ.

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Пусан хот BTS-ийн 100,000 хүний ​​тоглолтыг амжилттай зохион байгуулахаар бэлтгэж байна
Пусан хот BTS-ийн 100,000 хүний ​​тоглолтыг амжилттай зохион байгуулахаар бэлтгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.