Өмнөд Солонгосын хоёр дахь том хот болох Пусан хотын захиргаа аравдугаар сард BTS-ийн концертын үеэр урьд үзэгчдийг тээвэрлэх, аюулгүй байдал, хорио цээрийн дэглэмийг сахиулахаар тун завгүй ажиллаж байна гэж ажлын албанаас нь мэдээллээ. К-попын супер одод BTS 2030 онд болох Дэлхийн яармагийг зохион байгуулахыг дэмжин аравдугаар сарын 15-нд Сөүлээс зүүн өмнө зүгт 450 км-ийн зайд орших Бусан хотод томоохон хэмжээний амьд тоглолт хийхээ зарласан юм.
"BTS <Yet to Come> in Pusan" нэртэй нэг өдрийн тоглолт Бусаны зүүн хойд хэсгийн Гижанг хотод байрлах түр тайзан дээр болно. Тоглолтыг 100,000 мянган хүн үзэх аж.
Хотын захиргаа 100,000 орчим хүн концертын талбайд нэгэн зэрэг цугларснаас болж тээврийн эмх замбараагүй байдал, COVID-19-ийн тархалт, аюулгүй байдлын осол, орон сууцны хомсдол эрсдлийг даван туулахаар тэмцэж байна.