Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: Цаашид ҮХЦ-ийн шийдвэр УИХ-ын эрхэд халдах, буруу жишиг тогтоох асуудал хуулиар хязгаарлагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулав.

Энэ үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "ҮХЦ дараа дараагийнхаа шийдвэрээрээ зүйл заалтуудаа хүчингүй болгоод байвал яах вэ"

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "Гишүүд дахиад ийм асуудал гарвал яах вэ. Буруу жишиг тогтоож байгаа юм бишүү гэж яриад байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгээс Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хамтад нь өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын цэцийн тухай хуулийн 8.2 дугаар хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хууль түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад УИХ-ын баталсан хууль, тогтоол шийдвэрийг МУ-ын ҮХЦ хянаж байхаар оруулж ирж байгаа. Мөн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1.1-д оруулж ирж байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд халдах, жишиг тогтоох асуудал хуулиар хязгаарлагдана" гэлээ.

Н.Алтанхуяг: ТББХ-ны дарга Ж.Мөнхбатад мэдлэг ч алга, боловсрол ч алга, хариулт ч алга
Н.Алтанхуяг: ТББХ-ны дарга Ж.Мөнхбатад мэдлэг ч алга, боловсрол ч алга, хариулт ч алга
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд