Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Хөдөлмөр эрхлэлтэд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, хяналт сул, эргэн төлөлт хангалтгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2 жил тутам батлан хэрэгжүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлттэй танилцана уу.

- Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байна.

- Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан байна.

- Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй байна.

- Хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгжилтийг хэмжих, тогтоосон хугацаанд журмын дагуу тайлагнаж, үнэлэн, үр нөлөөг тооцсоны үндсэн дээр цаашид боловсронгуй болгож сайжруулах нэгдсэн тогтолцоогүй байна.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг хуульд заасан эх үүсвэрүүдээс бүрэн төвлөрүүлээгүй байна.

- Төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, мөрөөр тавих хяналт сул, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт муу байна.

- Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй байна.

- Нeds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус байгааг Үндэсний Аудитын газраас мэдээллээ.

Өнөөдөр болох ҮЙЛ ЯВДАЛ
Өнөөдөр болох ҮЙЛ ЯВДАЛ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.