Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шижирбат: Наадмын өмнө тохироогоо хийгээд хахуулиа өгчихсөн байхад процессын алдаатай шинжилгээг аргалалгүй яах вэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 9 секунд

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг өнөөдөр допингийн шинжилгээний хариуг зарласан. Тэрбээр, "64 бөхийн шинжилгээний хариу ирсэн. 63 бөхөөс допинг илрээгүй. 5-ын даваанд унасан, улсын цолтой нэг бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон" гэсэн юм.

Тэгвэл допингийн шинжилгээний хариу ирсэнтэй холбоотойгоор бөх тайлбарлагч С.Шижирбат дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, "Наадмын өмнө тохироогоо хийгээд хахуулиа өгцөн байхад процессын алдаатай шинжилгээг аргалалгүй яахав. Допингийн эсрэг төвийн удирдлагууд хахууль авч шинжилгээг дардаг асуудал яригдсаар ирлээ. Ажилтан эмэгтэй ял аваад, хэрэг үүрээд, ард нь үлдсэн гаруудыг халж шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

АТГ дээр 2009-2019 оны наадмуудын 38 бөхийн допингийг дарсан хэрэг сөхөгдөөд замхарлаа. Допинг дарвал гэмт хэрэг шүүдээ. 2002 онд А.Сүхбатаас нандролон илэрснээс хойш 20 жил допингийн хэрүүлтэй явж ирлээ.

Манайд улс төрчид нутгийнхаа бөхийн өмнөөс явж орооцолддог дардаг учраас замхардаг. Улс төрчид ухамсраараа оролцохгүй гай болохгүй байх хэрэгтэй байна. Хэрүүлтэй, удаан хугацааны турш шинжилгээний хариу ирдэггүй байлгах хүсэлтэй холбогдох хүмүүс нь ашигтай учраас л ийм байдалтай байлгаж ирлээ.

7 сарын 12-ны орой шинжилгээ өгсөн бөх болгоны давтагдашгүй кодыг ил зарлаж байж шударга хардалтгүй хэрүүлгүй байх болноо. Яаралтай нөхцлөөр мөнгийг нь төлж 7 сарын 13-нд Солонгос руу нисгээд, 14-нд шинжилгээнд оруулж хариу гараад 15-нд мэйлээр ирээл ямааны мах халуун дээрээ шууд зарлах. Гуйлгачилж Солонгосын лаборторид үнэгүй хийлгэдэг учраас хариу сарын дараа ирдэг. Олон жил 7 сарын 13-нд Солонгос руу явуулдаггүй, энд нэлээн хэд хоног байлгаж ирсэн, шинжилгээний зориулалтын нөөц савнууд байдаг учраас өөр хүний шээс хийгээд дахин шинэ кодтой явуулдаг яриа бөхийн хүрээнд яригдсаар ирсэн. Ойлгомжтой асуудал шүү дээ.

WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лаборториуд 30 минутаас 1 цагийн дотор допингийн шинжилгээний хариуг гаргадаг. Шинжилгээний хариу цуварч ирнэ гэж элгийн юм яриад байж болохгүй ээ. Бусад спортын төрлүүдэд А савнаас допинг илэрсэн бол шууд зарладаг болчихсон. Жил болгон наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг, энэ мөнгө хаашаа орж алга болдог вэ.

Допинг хавтгайраад баригдсан баригдаагүйгээрээл ялгаатай, шударга шинжилвэл 64 бөхийн талаас нь илрэнэ шдээ гэж шинжилгээ өгсөн бөхчүүд хэлдэг" гэжээ.

Архангай аймаг үерийн улмаас гэргүй болсон 16 өрхөд таван ханатай гэр олгожээ
Архангай аймаг үерийн улмаас гэргүй болсон 16 өрхөд таван ханатай гэр олгожээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.