Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Допинг илэрсэн бөхийн нэрийг мэдээлэх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Үндэсни их баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон 16 сур харваачаас допингийн шинжилгээ авсан. Энэ дагуу цахим сүлжээгээр нэр бүхий 7 бөхөөс допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл допингийн шинжилгээний хариу бүрэн гарч, өнөөдөр /2022.08.22/ албан мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Нийт 64 бөхөөс шинжилгээ авахад зөвхөн нэг бөхөөс допинг илэрсэн. Тухайн бөх маань В сорьцын шинжилгээнд орох үгүйгээ ирэх сарын 01-ний өдрөөс өмнө шийднэ. Одоогоор допинг илэрсэн бөхийн нэрийг дурдах боломжгүй.

Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүд нь худал байсан нь харагдаж байна. Мөн харваачдын асуудал дээр салбар хорооноос мэдээлэл өгөх байх" гэлээ.

Ховд аймгийн МХГ: Тарваснаас химийн бодис илрээгүй, шаардлага хангасан
Ховд аймгийн МХГ: Тарваснаас химийн бодис илрээгүй, шаардлага хангасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд