Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банкны салбарын захирлаар ажиллахдаа зохиомлоор 13 иргэний нэр дээр 225 саяын зээл авч хохирол учруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоог гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г нь иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийжээ.

Улмаар эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

Хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Франклин Грейам ба “Улаанбаатар Баяр Хөөрийн Наадам” хөгжмийн тоглолт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно
Франклин Грейам ба “Улаанбаатар Баяр Хөөрийн Наадам” хөгжмийн тоглолт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд