БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Н.Багабандийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тодруулбал, экс Ерөнхийлөгч Н.Багабанди 2018 онд Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 0.5 га газар эзэмших эрх авсан нь дуусгавар болсон байна. Иймд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ газрыг нь хүчингүй болгосноо тухайн иргэнд мэдэгдэж, гэрчилгээг нь хураан авах тушаал гаргажээ.
Ингэхдээ тэрбээр алдаатай тушаал гаргасан байна. Тодруулбал, Газар эзэмших эрх нь дуусгавар болсон иргэнд албан ёсоор мэдэгдэл өгч, гэрээ гэрчилгээг нь хураан авах, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тушаалыг хүргүүлэн ажиллахыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Н.Пүрэвжавт даалгасугай гэжээ.
Тэгвэл Н.Пүрэвжав нь 2022.04.01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ажлаа хүлээлгэн өгөөд дөрвөн сар болсон хүний нэр дээр тушаал гаргасан нь бичиг хэргийнхний нь алдаа байсан ч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гарын үсэг зурахдаа нягтлах үүрэгтэй юм.
Төрийн нэрийн өмнөөс тушаал шийдвэр гаргаж байгаа хүн энэ мэт алдаа гаргахгүй байх нь чухал.