Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр, "2022 оны 8 сарын шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр бууралт үзүүлсэнтэй холбоотойгоор энэ 8 сарын Дизель түлш болон Аи-95 автобензины үнэ литр тутам 300 төгрөгөөр бууна." гэв.
Мөн улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 136,835 тонн шатахууны нөөцтэйгөөс А-80 автобензин 7,435 тонн буюу 45, АИ-92 автобензин 40,663 тонн буюу 30, АИ-95 автобензин 4,644 тонн буюу 35, ДТ 82,161 тонн буюу 30, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна.