Манай улсад нэг сард дунджаар 6000 хүүхэд төрдөг. Энэ нь цагт 9 хүүхэд мэндэлдэг гэсэн үг.
Хамгийн анх буюу 1918 оны хүн амын тооллогоор манай улсын нийт хүн ам 647 мянган хэмээн бүртгэгдэж байжээ. Харин 2021 оны байдлаар 30 угсаатны бүлгээс бүрдсэн 3.4 сая болж өссөн байна. Энэ нь 100 гаруй жилийн хугацаанд хүн ам тав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд, 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71 байна. Мөн 2014 онд 82 839 хүүхэд шинээр мэндэлсэн нь төрөлтийн хамгийн өндөр түвшинд хүрсэн жил байв.
Монгол Улсын хүн ам:
- 1962 онд 1 сая
- 1988 онд 2 сая
- 2015 онд 3 сая хүрч байсан бол Хүн амын хэтийн шинэчилсэн тооцоогоор:
- 2033 онд 4 сая
- 2048 онд 5 сая хүрэх төлөвтэй байна.