Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: БНСУ-д болсон үерт автсан цахилгаан барааг үнэ төлбөргүй засварлана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

Сөүл хотын Гуанаг дүүргийн Намбу бага сургуулийн тоглоомын талбайд гэр ахуйн цахилгаан барааны компаниуд үерт автсан бараа бүтээгдэхүүнийг засварлаж байна. Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамнаас Samsung Electronics, LG Electronics, Winia зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг гурван компанитай энэ сарын 18-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй засварын баг ажиллуулах төлөвлөгөө гаргажээ. Гуанаг дүүргийн иргэд гэртээ засварчин дуудаж үнэгүй засуулах боломжтой бөгөөд бусад дүүрэгт оршин суудаг иргэдийн хувьд цахилгаан бараагаа авч очин үйлчлүүлэх боломжтой юм байна. Мөн "Самсунг" групп хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн бүс нутгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Гамшгаас аврах үндэсний нийгэмлэгт 3 тэрбум вон хандивлахаар шийджээ.

ЖДҮ болон гарааны бизнес эрхлэгчдийн яамнаас орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн Жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг бизнес зах зээлийг дэмжих агентлагтай хамтран бодит хохирлыг тооцох, нөхөн олговор өгөх яаралтай багийг ажиллуулж байна. Иргэдэд бодлогын сангийн 3.6 их наяд воны зээл, технологийн нийлүүлэлт, зээлийн баталгааны дэмжлэгийг танилцуулсан. Энэ нь жижиг бизнес, ЖДҮ-үүдэд туслах зорилготой боловч хохирол барагдуулах боломжгүй юм. Харин ЖДҮ эрхлэгчид болон гарааны бизнесүүд 10 сая воны дэмжлэг үзүүлсэнээр зах зээл сэргэхгүй гэж шүүмжилж байна. ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийн яамнаас гаргасан тооцоогоор 62 уламжлалт зах, 1240 орчим дэлгүүрт их, бага хэмжээний хохирол учирсан байна.

Ерөнхий сайд шинэ танхимаа ирэх МЯГМАР гарагт бүрдүүлэхээр төлөвлөсөн тул Засгийн газар өчигдөр СҮҮЛИЙН ХУРЛАА хийжээ
Ерөнхий сайд шинэ танхимаа ирэх МЯГМАР гарагт бүрдүүлэхээр төлөвлөсөн тул Засгийн газар өчигдөр СҮҮЛИЙН ХУРЛАА хийжээ
 
Б.Солонгоо: Монгол Улсын иргэдэд эрүүдэн шүүлт тулгасан хэргээр ял авсан Б.Хурц АН-аас сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа нь доромжлол юм
Б.Солонгоо: Монгол Улсын иргэдэд эрүүдэн шүүлт тулгасан хэргээр ял авсан Б.Хурц АН-аас сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа нь доромжлол юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.