Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд шинэ танхимаа ирэх МЯГМАР гарагт бүрдүүлэхээр төлөвлөсөн тул Засгийн газар өчигдөр СҮҮЛИЙН ХУРЛАА хийжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ҮХЦ-ээс тогтоол гарсантай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргасан. Ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг энэ сарын 22-26-ны хооронд ажлын тав хоног байхаар эрх баригчид шийдвэрлэлээ.

Энэ өдрүүдэд саарал ордны улс төр дээд цэгтээ хүртэл буцална. Зарим нэг хүн нь юуны ч хамаагүй сайд болъё гэдгээ дарга нартаа ил цагаанаар хэлээд суудал горилж байхад, зарим нэг нь ямар ч хамаагүй аргаар сайдаараа үлдье гээд горьдоод сууж байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Засгийн газрын шинэ танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг ирэх долоо хоногийн мягмар гараг гэхэд УИХ-д оруулж танилцахаар төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаан одоогийн сайдуудын хувьд сүүлийнх нь хуралдаан байжээ. Ерөнхий сайд хэвлэлээр яригдаж байсан шиг ирэх сарыг хүлээхгүйгээр ийнхүү яаралтай танхимаа бүрдүүлэх болсон шалтгаан нь нэгдүгээрт, нам доторх сайдын марафон ширүүсч зөрчил, тэмцэл рүү хөтөлж магадгүй. Хоёрд, ирэх оны төсвийн төслийг боловсруулж эхэлсэнтэй холбоотойгоор танхимдаа өөрчлөлт оруулах ажилд цаг алдахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь гишүүд сайд болохоор шуналтлаа гэж чичлүүлэн байж сайд болох гэж байгаа хүмүүс өөр хүний "боосон" төсөв дээр очихоос дургүйцэх болно. Ер нь нарийн ярьвал төсвийн ерөнхийлөн захирагч болж хувьдаа ашиг, тойрогтоо төсөл нэмэхийн тулд л сайдын суудалд чичирж байгаа юм. Түүнээс биш хоёр хүрэхгүй жилийн настай, дотоод гадаадын таагүй нөхцөл байдал, дайн самуунтай энэ цаг үед хэн ч ЗГ-ыг сайн ажиллана гэж итгэж орохгүй байгаа.

2019 онд батлагдсан ҮХНӨ-өөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ хуучин шиг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, сайд нэг бүрийг УИХ-аар хэлэлцүүлж, томилдог байдлыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимдаа шинээр томилогдох сайдуудын нэрсийг улс төрийн агуулгаараа нам дотроо тохирмогц Засгийн газрын түвшинд батламжилж, захирамжаа гардуулна.

Харин УИХ-д шинэ сайдуудаа танилцуулж, тангараг өргүүлдэг билээ.

Үйл явдлын дарааллын хувьд ирэх даваа гарагт ээлжит бус чуулган нээлтээ хийж, ҮАБ-тай холбоотой хаалттай мэдээлэл сонсоно. Үүний дараагаар намын бүлгүүд Цэцийн тогтоолтой холбоотой хуралдаж санал дүгнэлтээ боловсруулна. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор “давхар дээл”-тэй холбоотой ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд үдээс хойш чуулганаар оруулахаар төлөвлөгөөтэй байгаа аж. Цэцийн их суудлаас тогтоол гарсан тул УИХ энэ асуудлыг хүлээж авах эсэх, эсвэл ямар нэгэн байдлаар Цэцийн тогтоолыг хэлэлцэхгүй. Ерөнхийлөгчийн хориг ч гэж байхгүй. УИХ зөвхөн Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт хасагдсантай холбоотойгоор Засгийн газрын тухай хуульдаа л Цэцийн тогтоолын дагуу өөрчлөлт оруулах ажлыг л хийнэ.

Ийнхүү төлөвлөгөөний дагуу Цэцийн тогтоолтой холбоотой асуудлыг өдөртөө багтааж нэг тийшээ болгочихвол хоёр дахь өдөр гэхэд Засгийн газраа байгуулна хэмээн эрх баригчид “хар зураг”-аа гаргажээ.

Г.Лхагвадорж

ШҮҮХ: Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламд 10 жилийн ХОРИХ ЯЛ ОНООЛОО
ШҮҮХ: Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламд 10 жилийн ХОРИХ ЯЛ ОНООЛОО
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.