Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.08.17/ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдөр зарлах тухай захирамж гаргасан талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товложээ.