Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын гишүүд нь попорч загинаад байхаар, сайд нар нь айгаад салбарынхаа асуудлаа авч орж ирж чадахгүй байна“ 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өчигдөр /2022.08.15/ ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүдийн "давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцсэн. Хуралдаанаас "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Эл шийдвэртэй холбогдуулан "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр "Манай УИХ-ын гишүүдийн сонирхол нь давхар дээлтэй болж, ахиухан тендер хусаж, тойргоо усалж байгаад их хуралд гарч ирэх. Эндээс нэг зүйл харагдаж байгаа. Мэргэжлийн яамдыг бүрдүүлсэн гэж ярьдаг. Салбартаа хүлээн зөвшөрөгдсөн хүн гэж байхаа больж. Өнөөдрийн Засгийн газрын яамдууд хүчгүй байна. Эрүүл мэндийн сайд нь УИХ руу асуудлаа авч орох гэхэд барьсан цаастай гар нь чичрээд байдаг. УИХ-ын гишүүд нь попроод загинаад байдаг болохоор сайд нар салбарынхаа асуудлыг авч орж ирж чадахгүй байна. Энэ үүднээс харвал ҮХНӨ зөв гэж харагдаж байгаа. Одоо нэгэнт гар дүрэх гэж байгаа юм бол өөрчлөлтөө хий. Зөвхөн давхар дээлтэй хэсэгт л өөрчлөлт хийх гээд байгаа юм" гэв.

Лоуренс Вон: Сингапурт баячууд илүү их татвар төлнө
Лоуренс Вон: Сингапурт баячууд илүү их татвар төлнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд