Өчигдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүдийн "давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцсэн. Хуралдаанаас "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Эл шийдвэртэй холбогдуулан МУГЖ, АН-ын гишүүн Д.Сосорбарам дараах байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.
Тэрбээр "Дарга нар олширч данхар төрөө улам баталгаажуулж, давхар дээлэндээ юу юу өвөртлөх юм болдоо хөөрхийсүүд.Энэ чигээрээ өөрийнхөө инерцээр дуусаг, унах замд нь бүү саад хий. Базарвааний хум паад. Хөтлөөс цөл газар хүртэл янз бус форум хийнгээ хонин гүрвэл бологдээ гэхээс…" гэв.
Дарга нар олширч данхар төрөө улам баталгаажуулж,давхар дээлэндээ юу юу өвөртлөх юм болдоо хөөрхийсүүд.Энэ чигээрээ өөрийнхөө инерцээр дуусаг,унах замд нь бүү саад хий.Базарвааний хум паад.Хөтлөөс цөл газар хүртэл янз бус форум хийнгээ хонин гүрвэл бологдээ гэхээс…
— Д.Сосорбарам (@so_tovgor) August 16, 2022