Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр шалгалтын ажиллагаа хийсэн байна. Шалгалтаар, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд байсан 17 хүнээс биологийн дээж авч шалгахад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн тохиолдол илрээгүй байна.
Мөн тухайн газарт 18 насанд хүрсэн 6, 16-17 насны 9 хүн байсныг ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.