Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбарынханд нэмэгдэл цалин олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ.

 

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гаргасан байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  фэйсбүүк хуудсаараа ийнхүү мэдээлжээ.

Ю.Ариунзаяат: Монгол улс цахим спортоор дэлхийн улс орнуудтай зэрэгцээд явж байгаа
Ю.Ариунзаяат: Монгол улс цахим спортоор дэлхийн улс орнуудтай зэрэгцээд явж байгаа
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.