Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бельги улсад “Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ.

Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа хүлээнгээ ажиллаж амьдарч байгаа ямар ч орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн тусламж үзүүлж байна.

Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ОЛОНД ТАНИГДСАН БИЕ ДААГЧИД: Намаас тусгаарласан 10, жагсагч тэмцэгч 6, урлаг спортын од 6, сошиал нөлөөлөгч 12 хүн байна
ОЛОНД ТАНИГДСАН БИЕ ДААГЧИД: Намаас тусгаарласан 10, жагсагч тэмцэгч 6, урлаг спортын од 6, сошиал нөлөөлөгч 12 хүн байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга