Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн БЭРХ тосгонд 14.5 тэрбум төгрөгөөр 9 сарын хугацаатай ДУЛААНЫ СТАНЦ барьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд дулааны станц барихаар 14.5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд Дулааны станц барих тендер зарлажээ. Уг тендерт "Энергио Сервис Монтаж" ХХК шалгарч, дулааны станцын барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр эхэлж, мөн оныхоо 12 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар буюу ердөө 9 сарын дотор гүйцэтгэхээр гэрээнд тусгажээ.

Дашрамд сануулахад Хэнтий аймагт бусад аймгуудтай харьцуулахад 2-5 дахин өндөр хөрөнгө оруулалт хуваарилсан байна. Тухайлбал 80 мянган хүн амтай Хэнтий аймагт 200 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан бол тус аймгийн Бэрх тосгонд 20 тэрбум төгрөг хуваарилжээ. Гэтэл Бэрх тосгон нь ердөө 2377 хүн амтай. Үүнээс үзэхэд нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт Хэнтийд 2.5 сая төгрөг бол Бэрх хотод 8.5 сая ногдож байна.

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд олон улсын хөтөлбөртэй 640 хүүхдийн суудал бүхий дунд сургуулийн барилгыг 2019 оноос эхлүүлж, 2022 оны төсөвт үлдсэн хөрөнгө оруулалтыг тусгаснаар ашиглалтад орсон билээ.

Бэрх тосгонд баригдсан уг сургуулийн төсөвт өртөг 5 тэрбум 962 сая төгрөг аж. 2377 хүн амтай тосгонд 640 хүүхдийн суудал бүхий сургууль барьжээ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Бэрх тосгонд 5-19 насны буюу Ерөнхий боловсролын сургуулийн 603 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн тодорхой хувь нь ямар нэг шалтгаанаар сургуульд суралцдаггүй байна.

Дорноговь аймагт цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо
Дорноговь аймагт цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.