Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрбумтан С.Бямбацогт гишүүн Улсын аварга О.Хангайд 500 хонь БЭЛЭГЛЭЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын баяр наадмын үндэсний барилдаан түрүүлсэн Улсынаварга О.Хангайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт 500 хонь бэлэглэжээ. Тодруулбал, Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Сосорбарам нарын цолны угаалга болгож" Ховдын хүчтэнүүд" шоу цэнгүүн энэ сарын 21-нд Ховд аймагт болсон байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын аварга О.Хангайд 500 хонь, Улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, Улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж буйгаа тайзан дээрээс мэдэгдсэн байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь АТГ-т 997 хоньтой, 21 адуутай гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, хаус 249 сая төгрөгийн үнэт эдлэл, 219 төгрөгийн хадгаламжтай бол 4.9 тэрбум төгрөгийн авлагатай, "АПУ", "Ремикон", "Хар тарвагатай", "Агротехимпекс", "Говь", "Эрдэнэс таван толгой", "Таван Толгой", "Зоос Гоёл, Агротехимпекс", "Силикат" зэрэг ХК-уудын хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Омикроны BA.4, BA.5 хувилбарын үед хүүхдэд ДАРААХ шинж тэмдгүүд илэрнэ
Омикроны BA.4, BA.5 хувилбарын үед хүүхдэд ДАРААХ шинж тэмдгүүд илэрнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад төрийн одон гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад төрийн одон гардуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.