Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Ковид19-ийн эрсдэл үүссэн ч хичээл, сургуулиа хаахгүй, бидэнд шийдэл бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх үеэр ковид19-ийн халдварын тохиолдол нэмэгдвэл ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Биднээс шалтгаалахгүй эрсдлүүд байгаа. Ковид19-ийн ямарваа нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд бидэнд тодорхой шийдлүүд бий. Танхимын болон танхимын бус сургалтын хувилбар ч бий. Хамгийн гол нь, хичээл сургуулиа хаахгүй байх чиглэлд шийдлүүд байгаа учраас энэ эрсдлүүдийг тооцох боломж бий. Дахин сургууль, цэцэрлэгээ хаавал хоцрогдлын асуудал гарч ирнэ. Нийгэм, эдийн засгийн маш том хохирол үүсэх ямар ч тохиолдолд хичээл сургуулиа хаахгүй.

-Их, дээд сургуулиудын оюутнуудыг хичээл эхлэх хугацаанд зохицуулалт хийнэ гэлээ. Ямар байдлаар зохицуулалт хийх вэ?

-Ямар их, дээд сургууль хэзээ эхлэх талаар мэдээллийг бид удахгүй зарлана.

-Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцаж буй их, дээд сургуулиудад шинээр зохицуулалт хийж байгаа юу. Тухайлбал, дохионы хэлтэй багш байдаггүй гэх асуудал яригддаг?

-Дохионы хэлтэй багш ажиллуулах ажлыг төрийн өмчит их, дээд сургуулиудад энэ жил эхлүүлнэ. Мөн Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 6000 орчим хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүний суралцах анги танхим, багшаар хангана.

-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр тал дээр БШУЯ яаж ажиллах вэ?

-Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана.

“Сахал“ Д.Эрдэнэбилэг зээлээ БҮРЭН ТӨЛЖ, хааснаар Хөгжлийн банк ДАМПУУРАХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
“Сахал“ Д.Эрдэнэбилэг зээлээ БҮРЭН ТӨЛЖ, хааснаар Хөгжлийн банк ДАМПУУРАХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.