Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сахал“ Д.Эрдэнэбилэг зээлээ БҮРЭН ТӨЛЖ, хааснаар Хөгжлийн банк ДАМПУУРАХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Зээлийн эргэлт нийтдээ 503 тэрбум төгрөгт хүрсэн. Оны эхэнд нийт 66 зээлдэгч зээлээ төлөөгүй байсан бол одоо нийт долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан. Тухайлбал, “Кью Эс Си” зэрэг томоохон зээлдэг зээлээ бүрэн төлсөн. Үүнээс гадна банкны зүгээс хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшин авч үлдсэн. Хоёрдугаарт, санхүүгийн аудит хийж дуусгасан. Оны өмнө 4.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тулгарч байсан. Ажлын хэсгийн шалгалтаас үр дүн гарч өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгууллаа. Ингэснээр Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарч чадлаа" гэлээ.

Ташрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас шалгаж, цагдан хорьсон юм. “Кью Эс Си” компани нь Д.Эрдэнэбилэгийн мэдлийнх бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан юм. Гэвч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Засгийн газрын шийдвэрээр төрд буцаан авсан. Улмаар Д.Эрдэнэбилэг зээлээ эргэн төлөх хүсэлтийг ТӨБЗГ-т хүргүүлснээр ийнхүү зээлээ төлж, хаажээ.

Б.Жавхлан: Зэс, нүүрсний үнэ одоогийнх шиг байвал эдийн засаг ХЯМАРНА  гэж АЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО
Б.Жавхлан: Зэс, нүүрсний үнэ одоогийнх шиг байвал эдийн засаг ХЯМАРНА гэж АЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО
 
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.