Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жилийн төсөвт зэсийг нэг тонныг нь 6300, нүүрсийг 76 ам.доллараар тооцож төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, энэ ханшаас давсан үнэ болгон нь улсын төсвийн нэмэлт орлого болно гэсэн үг. Харин зарлагадах үнийг 6300-аар тооцно.
Одоогийн байдлаар зэсийн үнэ нэг тонн нь 6300-аас дээш байна. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ савалгаа маш их байна. Харин нүүрсний үнэний хувьд бидний төсөөлснөөс хоёр дахин өндөр ханштай байна. Сайн мэдээ гэвэл, улсын наадмаар өдөрт нүүрс тээврийн 1000 машин хилээр гарсан. Одоо ч энэ тоо тогтвортой байна. Бид одоо энэ үзүүлэлтүүдээ барих хэрэгтэй байна. Хэрвээ барьж чадвал ирэх оныг эдийн засгийн хямралгүй угтах боломж бидэнд бий. Төсөв тодотгох ямар ч шаардлага байхгүй" гэлээ.