Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар аадар бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Долоодугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ: 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлээд байна
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ: 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлээд байна
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.