Улсын баяр наадмын есийн даваа яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Дөнгөж сая Ховд аймгийн харьяат улсын харцага Оргихын Хангай улсын аварга П.Бүрэнтөгсийг дотуур хутгах мэх мэхээр дөвж улсын арслан цолны болзол хангалаа.
Ийнхүү улсын харцага О.Хангай түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын тэргүүн байр төлөө шалгарч үлдлээ. Одоо улсын даян аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Орхонбаяр хоёрын хэн давсантай нь барилдана.