Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын тавын давааны барилдаан дөнгөж өндөрлөлөө. Зургаагийн даваанд нийт 27 аймаг, цэргийн цолтой бөхчүүд гарч барилдснаас энэ жил 17 бөх улсын цолны босго алхаж, улсын начин хэмээн алдар цолны болзол хангалаа. Энэ даваанд хамгийн түрүүнд улсын начин цолны болзол хангасан бөхөөр Булган аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Түмэндэмбэрэл тодорсон юм. Одоо эдгээр бөхчүүд цолоо ахиулж харцага цолны төлөө барилдана.
Ингээд улсын начин цолны болзол хангасан 17 бөхийн нэрийг танилцуулж байна.
- Булган аймгийн харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан
- Өмнөвговь аймгийн харьяат аймгийн арслан Э.Нямаа
- Булган аймгийн харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
- Өмнөговь аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн
- Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
- Увс аймгийн харьяат аймгийн арслан Н.Хүрэлсүх
- Булган аймгийн харьяат аймгийн заан Б.Түвшинтөгс
- Өвөрхангай аймгийн харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон
- Увс аймгийн харьяат аймгийн заан О.Түмэн
- Завхан аймгийн харьяат цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл
- Увс аймгийн харьяат аймгийн арслан Х.Оргилд
- Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан Г.Бадрах
- Булган аймгийн харьяат аймгийн арслан Э.Сумъяабат
- Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Лхагвадорж
- Ховд аймгийн харьяат аймгийн харцага Б.Сосорбарам
- Орхон аймгийн харьяат аймгийн хурц арслан Ө.Батзул
- Баянхонгор аймгийн харьяат аймгийн заан Э.Батмагнай
Л.Баяр