Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны хөргийг өрх бүр, албан байгууллага бүр залах ЗАРЛИГ ГАРГАЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлэх үеэрээ Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх бүр, албан байгууллага бүр эрхэмлэн залах зарлиг гаргалаа. Тэрбээр уг зарлигийг буулгахдаа "Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.

Их хааны сүр хүч, билиг оюуны – суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, монгол төрийн гал голомтыг өнө мөнхөд бадраах болтугай" гэсэн юм.

Тэгвэл үүнээс өмнө Ерөнхийлөгч асан П.Очирбат 1992 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Төрийн хан хуур” залах тухай зарлиг гаргаж байлаа.
Уг зарлиг нь үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зарлиг байсан юм. Гэвч төрийн хан хуурыг хэрхэн залах, хэдийд цэнгүүлж байх, хан хуур ямар хэмжээтэй, чимэг хээтэй байх, хуурыг цэнгүүлэх vед хэлэх айлтгал, магтаалын үг ямархуу байх зэрэг нь батлаагүй байсан юм. Харин П.Очирбатаас төрийн тамгийг шилжүүлэн авсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Төрийн хан хуурын тухай” зарлиг гарган, айл өрх бүр хуур залахыг зарлигдаж, улмаас бусад дагалдах журмуудыг баталсан юм. Ингэснээр төрийн хан хуурийг залах зарлиг бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болсон түүхтэй.

У.ХҮРЭЛСҮХ: Дэлхийд ганцхан “Монгол наадам” өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ
У.ХҮРЭЛСҮХ: Дэлхийд ганцхан “Монгол наадам” өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.