МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "МАН-ын нийт гишүүдийн өмнөөс Японы ард түмэн, гэр бүл, Либерал Ардчилсан намд гүн эмгэнэл илэрхийлж байна
Япон улсын 90, 96, 97, 98 дахь Ерөнхий сайд, Либерал Ардчилсан намын гишүүн Абэ Шинзо нь ардчилсан сонгуулийн кампанит ажлын үеэр бусдад буудуулан харамсалтайгаар амь насаа алдсанд МАН-ын нийт гишүүдийн өмнөөс Японы ард түмэн, гэр бүл, Либерал Ардчилсан намд гүн эмгэнэл илэрхийлж байна.
МАН-ын хувьд Абэ Шинзо улстөрч өөрийн намын дотоод санхүүжилтийг ил тод байлгах шинэчлэлийг хийж чадсан төдийгүй сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг анх удаа нийгэмд ил тод зарлаж шударга, өрсөлдөөнт, ардчилсан сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын институцчлалыг бататгаж Япон улсын улс төрийн тогтолцоонд үнэтэй өвийг үлдээсэн улс төрийн зүтгэлтэн хэмээн хүндэтгэн үздэг.
Монголын ард түмэнд машид элэгтэй улс төрч, хоёр орны харилцаа, найрсаг хамтын ажиллагааг стратегийн түншлэлд аваачсан гавьяа, зүтгэлтэй улс төрч, олон улсад азийн улс төрийн дүр төрхийг үзүүлж чадсан Абе Шинзогийн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно" гэжээ.