Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Маргааш банкууд амарч, “Хас банк“-ны Имарт салбар ажиллана

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Эл өдрүүдэд нийслэл дэх арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

-Хаан банк-

Долоодугаар сарын 11-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.

-Хас банк-

Наадмын амралт буюу долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долоодугаар сарын 18-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.

-Голомт банк-

Долоодугаар сарын 11-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долоодугаар сарын 14-15-ны өдрүүдэд Шинэ Нисэх салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Ингэхдээ долоодугаар сарын 18-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.

-Төрийн банк-

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах салбар нэгжүүд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

  • Долоодугаар сарын 11-нд "Цэнгэлдэх" тооцооны төв
  • Долоодугаар сарын 12-нд "120 мянгат" , "Өргөө" тооцооны төв
  • Долоодугаар сарын 13-нд "Таван шар" , "Чингэлтэй" тооцооны төв
  • Долоодугаар сарын 14-нд "Өнөр" , "13-р хороолол" тооцооны төв
  • Долоодугаар сарын 15-нд "Чулуун овоо", "Баянгол" тооцооны төв
  • Бусад нэгжүүд амарна

-Ариг банк-

Ариг банкны "Дархан олон улс тооцооны касс", "Дархан зах" тооцооны төвүүд долоодугаар сарын 09-нд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 18-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.

-Капитрон банк-

Долоодугаар сарын 12-14-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Их тойруу салбарын "Улаанбаатар буян" ХХК дахь салбар тооцооны төв ажиллана. Харин бусад салбар нэгжүүд долоодугаар сарын 15-ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18 буюу Даваа гарагаас хэвийн ажиллаж эхэлнэ.

-Богд банк-

Долоодугаар сарын 11-17-ны өдрийг дуустал бүх салбар амрах бөгөөд долоодугаар сарын 18-наас ердийн цагийн хуваариар ажиллана. Харин Хархорин салбар нь долоодугаар сарын 19-ны өдрөөс эхэлж ажиллах юм.

-Худалдаа хөгжлийн банк-

May be an image of text

Наадмаар дархлаажуулалтын хоёр цэг ажиллана
Наадмаар дархлаажуулалтын хоёр цэг ажиллана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.