Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр 11:30 цагийн үед Нара мужид сонгуулийн ажилд зориулан үг хэлэх үеэрээ буудуулсан хэрэг гарсан. Улмаар түүнийг тус хотын эмнэлэгт хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлээд буй.
Уг хэргийн талаар Австралийн Ерөнхий сайд асан Малколм Тернбулл өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Абэгийн халдлагад өртсөн тухай мэдээг сонсоод "аймшигтай" байгаагаа илэрхийлж, "Абе Шинзо бол манай цаг үеийн агуу удирдагчдын нэг. Яг одоо бид түүнийг давж гарна гэж найдаж, залбирах ёстой" гэж бичжээ.
Тернбулл нь 2015-2018 онд Австрали Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол Абэ Шинзо мөн тухайн үед Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.