Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Наадмын өдрүүдэд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 2 кабинетээр ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын өдрүүдтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа "Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 11-18-ний өдрүүдэд 10:00-15:00 цагуудын хооронд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж ажиллана. Товлолт эмийн эмчилгээнүүд хийгдэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэгэн зовиур илэрч эмчид шаардлагатай тохиолдолд жижүүр эмч, сувилагчид хандана.

Наадмын өдрүүдэд хүүхдийн шүд өвдөх асуудал гардаг учраас долоодугаар сарын 11-18-нйи өдөр хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв хоёр кабинетээр ажиллана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, дотор, шүдний кабинет өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Яаралтай тусламжийн 103 төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээнд ажиллана" гэлээ.

Ерөнхий сайд Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчтэй уулзлаа
Ерөнхий сайд Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчтэй уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.