Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

ШӨХТГ-ын ээлжит хуралдаан өчигдөр /2022.07.07/ хуралджээ. Хуралдаанаар Улаан буудайн гурилын зах зээлийн судалгаа, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийг дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополиор тогтоох, “Монголын ипотекийн корпораци ОССК” компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон судалгааны үр дүнд үндэслэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх санал зөвлөмжийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багт байрлалтай 27 км урттай дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Урианхай сурын харваанд шинээр улсын мэргэн цолтон төрлөө
Урианхай сурын харваанд шинээр улсын мэргэн цолтон төрлөө
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.