Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. 330 орчим харваач оролцсон тус харвааны тэргүүн байранд Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангажээ.
Дэд байранд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Уугуул Алдар спорт хороо Алдар Жем багийн харваач МУ-Н Хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, 3-р байранд Ховд аймгийн харваач МУ-н Мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор, дөрөвдүгээр байранд Баян-Өлгий Аймгийн Буянт сумын Уугуул Мондэ багийн харваач МУ-н Мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул Мондэ багийн харваач МУ-н Мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.