Өнөөдөр МСНЭ-ийн ээлжит 18 дугаар Их хурал зохион байгуулагдаж буй. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох энэ удаагийн хуралд нийт 256 төлөөлөгч ирсэн бөгөөд 81.2 хувийн ирцтэй оролцлоо.
Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хаалттай явагдаж дууслаа. Санал хураалтын дүнгээр “ТВ5” телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар ялалт байгуулж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч болж байна. Түүний хувьд хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 53.1 хувь буюу 136 хүний саналаар ялалт байгууллаа. Түүнтэй цуг МҮОНТВ-ийн захирал асан Л.Нинжамц болон NTV телевизийн толгой компани болох “Медиа групп” ХХК-ийн Олон нийттэй харилцах газрын захирал, сэтгүүлч М.Батхишиг нар нэр дэвшсэн билээ.