Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи“ компанид эрүүгийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Ерөнхий прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг "Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах талаар арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан" хэмээн ярилаа.

ШУУД: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
ШУУД: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.