Соёл урлагийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээв.
Түүнийг соёл урлагийн салбарт тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа соёл урлагийн салбарын бодлогын шинэчлэлд түүчээлэн оролцож, салбарын мэргэжилтэн бэлтгэх, сургалтын заах арга зүйг боловсронгуй болгох, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, 10 гаруй жүжгийн зохиол, 40 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, тайз дэлгэцийн олон арван бүтээл найруулан тавьж, соёл урлагийн салбарт авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэн төрүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлс болон соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлсэн гэв.