Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Алтаншагай: Ганбаа маань хагалгаандаа орж чадаагүй, хэт оройтсон байсан учраас ХСҮТ-д эрт илрүүлдэг аппаратыг хандивлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

"BIG SHOW"-ны хамт олон "Хавдар судлалын үндэсний" төвд 269 сая төгрөгийн үнэ бүхий эрт үеийн оношилгооны аппарат хандивлажээ. Тодруулбал, тэд 6 цуврал бүхий шоу зохион байгуулж, IPTV-д байрлуулсан. Олсон орлогоосоо "Маск продакшн"-ны жүжигчин Д.Дэлгэрсайханы охин болон "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, талийгаач Ц.Ганбатын эмчилгээнд хандивласан байдаг.

Энэ талаар "Мөрөөдлийн театр продакшн"-ы жүжигчин Г.Алтаншагай "Тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан BIG SHOW IPTV-д байршсан. Энэ шоу маань сайн үйлсийн аянд зориулсан. Тодруулбал, жүжигчин, СТА Ц.Ганбаярынхаа эмчилгээний төлбөрийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан. Ц.Ганбаяр маань элэгний хорт хавдар гэх аюулт өвчнөөр өвчилж, БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд эмчилгээний зардлыг олсон боловч найзыгаа аварч чадсангүй. Найз маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Тиймээс энэ "BIG SHOW"-наас олсон орлогын тодорхой хувийг Ганбаагийнхаа ар гэрт зориулаад үлдсэнийг нь элэгний хорт хавдрыг оношилдог 269 сая төгрөгийн аппаратыг ХСҮТ-д хүлээлгэн өгч байна.

Найз маань БНСУ-д хагалгаандаа орохоор очсон боловч "Хэтэрхий оройтсон. Танд хагалгаа хийх шаардлагагүй болсон байна" гэсэн учраас эмчилгээндээ, хагалгаандаа орж чадаагүй ирсэн шүү. Тиймээс ХСҮТ-д эрт илрүүлдэг аппаратыг бэлэглэж байна. Ингэснээрээ олон хүн энэ аюулт өвчнөөс аврагдаж чадах байх гэж итгэж байна" гэлээ.

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү "Дахин нэг ч хүн энэ өвчнөөр бүү амиа алдаасай гэсэн сэтгэлээр Монголд нэгхэн байгаа, хамгийн өндөр хүчин чадалтай эхо аппаратыг бид бүхэнд хандивлаж байгаад баяртай байна. Ингэснээр ХСҮТ хоёр аппараттай болж байна. Хэдийгээр эмч нарын чадвар сайн байлаа ч орчин үеийн технологи байхгүй бол тэр болгон амжилтад хүрч чаддаггүй. Эрт илрүүлсэн бол асуудал өөр байх байлаа гэдэг үгийг олон хүнээс сонсмооргүй байна. Тиймээс иргэд минь эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаарай гэж захимаар байна" гэлээ.

МУГЖ Л.Баттулга "Хөгшин залуу, хэн бүхэн эрүүл мэндээ л сайн анхаараарай. Шоунд 40 гаруй уран бүтээлд орж байгаа ч үүний цаана 700 гаруй хүн ажиллаж байсан шүү. Хамгийн гол нь үзэгч түмэн маань байсан шүү. Тиймээс энэ аппарат олон хүнд амьдрал бэлэглэх болтугай. Эрүүл энхийг хүсэн ерөөе" гэлээ.

Э.Шижир: “Кью Эс Си“-ийн концессын гэрээг төр үндэслэлгүй цуцалж, ТЭЗҮ-г ашиглаж байна
Э.Шижир: “Кью Эс Си“-ийн концессын гэрээг төр үндэслэлгүй цуцалж, ТЭЗҮ-г ашиглаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.