Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Х.Баттулга МоАХ-г хувьчилж авсан шигээ АН-ыг хувьчлах гэж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Ардчилсан намын XIV их хурал үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "32 жилийн өмнө АН-ын анхны хурлын тэргүүлэгч даргаар намайг сонгож байв. Манай намд учраад байгаа өнөөгийн хүнд басхүү эмгэнэлтэй гэмээр нөхцөл байдлын тухай бодож байна. Х.Баттулга МоАХ-г хувьчлаад авчихсан. Бид яаж ч чадахгүй сууж байна. Намын аравдугаар их хурлаар Х.Баттулга намыг хувьчилж авах гэж байсан. Анх удаа намын даргадаа зориулж дүрэм хийх гэж байсан. Үүнээс болоод л хагарал үүссэн. Х.Баттулгын хувийн нам болгохгүй гэж би тэмцсэн. Энэ намыг энх үйлтэй, энх тавилантай нь 32 жил тэвчиж байгаа. Х.Баттулга МоАХ-г хувьчилж авсан шигээ Ардчилсан намыг хувьчилж авах гэж байсныг мартах ёсгүй" гэв.

“С.Эрдэнийн зарласан XIV их хурал дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа“
“С.Эрдэнийн зарласан XIV их хурал дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа“
 
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.