УИХ-ын гишүүн Д.Ганбат өчигдөр /2022.07.01/ өөрийн хүсэлтээр АН-ын бүлгээс албан ёсоор гарч буйгаа мэдэгдэж, АН-ын бүлгийг тараана хэмээн төрийн ордонд мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Ардчиллаар ингэж тоглож болохгүй. Намаа хагалчихсан одоо УИХ дахь бүтцийн байгууллагаа үгүй хийнэ гэдэг байж болшгүй асуудал. Өнөөдөр олон хүнийг хэлмэгдүүлсэн 07 дугаар сарын 01-ний хар өдрөөр Д.Ганбат өөрийн улс төрийн карьерт цэг тавилаа. Д.Ганбатын дураараа хийчихдэг зүйл биш. Шоу, тоглоом акцууд чинь хангалттай. С.Эрдэнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзчихсэн байхад одоо болно оо. Намынхаа асуудыг сууж ярья. Гавьяанаасаа гай чинь хэтрээд байна, С.Эрдэнэ ээ. Д.Ганбатаа илүү дутуу үйлдлээ зогсоо. Эргэж буцах нүүртэй бай. Баянхонгорчууд чамайг дэмжээд явуулсан. Буцаад яаж очих юм" гэв.
Я.Санжмятав: Гавьяанаасаа гай чинь хэтрээд байна, С.Эрдэнэ ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.